Жирэмсний эхний 3 сар (1–12 долоо хоног) нь ургийн эрхтэн тогтолцоо бүрэлдэн тогтдог хамгийн эмзэг үе тул энэ үед эмийн бодисын нөлөө ургийн гажиг үүсгэх (тератоген) эрсдэл хамгийн өндөр байдаг. Иймээс дараах эм, бодисуудыг хатуу хориглох эсвэл эмчийн нарийн хяналтаар л хэрэглэх шаардлагатай