Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Жирэмсний эхний 3 сард тодорхой хүнсний бүтээгдэхүүнүүдээс зайлсхийх нь маш чухал. Энэ үед ургийн тархи, мэдрэл, зүрх, дотоод эрхтэн бүрэлдэж байдаг тул хоол хүнсээр дамжих хордлого, нян, химийн нөлөө амархан тусдаг.

Нэмэлт зөвлөгөө:

  • Өдөрт 5–6 удаа бага багаар хооллох
  • Өглөө өлөн ходоодтой байх үед дотор муухайрах тул босохоосоо өмнө жижигхэн хөнгөн зүйл (жигнэмэг, гадил) идэх
  • Фолийн хүчил (0.4–0.8 мг/өдөр) заавал уух — энэ нь ургийн нуруу, тархины гажгийг багасгана /зөвхөн эмчийн зөвлөгөөний дагуу/

Архи, тамхи, кофеин, түүхий хүнс → хориотой