Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газрын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Ц.Уугангэрэл Олон улсын стандартад нийцсэн шинэ технологи бүхий Давсагт катетер тавих иж бүрдэл 200 ширхэгийг хандивлалаа.

Иж бүрдэлд:

·         Шээсний катетер

·         Шээсний түгжээтэй уут

·         Өвдөлт намдаах гель

·         15 мл-ийн түгжих ариун уусмал

·         Ариун бээлий зэрэг багтаж байгаа юм.

Онцлог давуу тал:

·         Өвдөлт зовиур өгөхгүй

·         Шээс байнга задгай гоожихгүй.

·         Шээсийг бүрэн суларсаны дараа уутыг түгжинэ,  давсаг хэвийн ажиллаж байгаад шээс хүрсэн үед түгжээг нь нээж давсагыг дахин суллана. Ингэснээр давсагны агшиж сунах булчингийн үйл ажиллагаа хэвийн ажиллаж шээс задгайрлаас сэргийлэх зэрэг олон давуу талтай юм.

“Аму Мед” ХХК Эм, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн ханган нийлүүлэх төвийн хамт олон болон Ц.Уугангэрэл эмчдээ талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.