Эрүүл Мэнд Нийгэмийн Хамгааллын Сайдын 1998 оны А/155 тоот тушаалаар Эрүүл мэндийн байгууллагуудад орон тооны чанарын менежер ажиллаж эхэлжээ. Уг тушаалын дагуу Клиникийн Нэгдүгаар амаржих газрын анхны Эмчилгээний чанарын хяналтын комиссын даргаар МУ-ын Ардын эмч, Хүний гавьяат эмч Б. Үйлст томилогдон ажиллаж байлаа. 2000 онд Эрүүл Мэнд Нийгэмийн Хамгааллын Сайдын 167 тоот тушаалаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба болон өргөжүүлэх тушаал гарч байжээ. Уг тушаалын дагуу КНАГ-т чанарын алба байгуулагдаж, 2005 оны 01-р сарын 03-ны өдөр Клиникийн Нэгдүгээр Амаржих газрын ерөнхий эмчийн тушаалаар “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба”-ны бүрэлдхүүнийг томилон ажиллуулсан. Тус амаржих газрын анхны чанарын менежерээр Ч.Баярсайхан /АУ-ны доктор/ 2 жил ажилласан байна.
Чанарын албаны даргаар
Ц.Мөнхцэцэг 2 жил 4 сар, М.Мөнхзаяа 10 сар, С.Мөнхзул 2013 оноос одоог хүртэл
Чанарын менежерээр
Б.Оюунханд 2 жил 10 сар, Д.Гантулга 3 жил, Ш.Цэрэнсамбуу 3 сар, Г.Наранцэцэг 5 сар, Л.Баярмаа-7 сар, Д.Түвшинзул 8 сар, Б.Баярмаа 11 сар, Ж.Пүрэвжаргал 7 сар, С.Ариунжаргал 3 жил, Ж.Эрдэнэчимэг 2 жил 8 сар, Ц.Наранчимэг 9 сар, Т.Ариунцэцэг 7 сар, З.Мөнх-Од 2018 оноос одоог хүртэл
Лавлагаа мэдээллийн ажилтнаар
Л.Гүнсмаа 2 жил 11 сар, О.Туяацэцэг-4 жил 10 сар, М.Лхагва-Очир 5 сар, Б.Жаргалсайхан 1 жил 3 сар тус ажиллаж байжээ.
Монгол Улсын Шадар сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 01-р сарын 17-ны өдрийн 06/25-р тушаалаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албаны дарга, чанарын менежер, лавлагаа мэдээлийн ажилтан гэсэн орон тоотой болж өргөжсөн.
Монгол Улсын Шадар сайд Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн 116/ А565-р тушаалаар Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба нь Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын алба болон шинэчлэгдэн ажиллаж байна.
Уг шинэчлэгдсэн бүтцээр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албанд 2013 оноос албаны даргаар С.Мөнхзул /АУ-ны доктор/, 2018 оноос Чанарын менежерээр З.Мөнх-од /Ахлах зэргийн эмч/, Чанарын мэдээлэлийн асуудал хариуцсан менежерээр Б.Эрдэнэтуяа /Мэдээгүйжүүлгийн эмч/ нар ажиллаж байна.
Нийслэлийн Өргөө амаржих газрын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын алба нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайжруулах, үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэхээр байгууллагын үйл ажиллагаандаа Олон улсын стандартын шаардлага ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог 2019 оноос нэвтрүүлэн, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн хамт олноо манлайлан ажиллаж байна.