Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Эндометриоз гэдэг нь хэвийн үед умайн дотор байрладаг эндометрийн эд умайн дотоод салстаас өөр хэсэгт тухайлбал умайн гуурсан хоолой, өндгөвч, аарцгийн хөндийн аль нэг хэсэгт шилжиж ургахыг хэлнэ.

Умайн дотор байх ёстой эндометрийн тодорхой хэсэг умайн гадна буюу өндгөвч, умайн гуурсан хоолой зэрэг эрхтэнд үүсэхийг эндометриоз гэж ойлгож болох юм. Эндометриоз гэдэг нь умайн салстын үйл ажиллагааны давхрагатай төстэй эд умайн гадна ургаж архаг үрэвсэл үүсгэдэг өвчин юм. (тухайлбал өндгөвч эсвэл бага аарцгийн бусад эрхтэнд)

ТАРХАЛТ

 Эндометриoз нь өргөн тархсан өвчин. 21- р зууны өвчин гэж нэрлэсэн байна. Эмэгтэйчүүдийн 5-10% өвчилдөг ба АНУ-д ойролцоогоор 5.5. сая, Европын улсуудад 16 сая эмэгтэй эндометриозоор өвдсөн байна.  Биений юм өвдөлттэй ирдэг эмэгтэйчүүдийн 50%-д, хэвлийн доод хэсгийн өвдөлттэй өвчтөний  75%-д, үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 25-40%-д илэрдэг.

ЭНДОМЕТРИОЗЫН ГОЛ ЗОВИУР:

  1. .    .   Биений юм өвдөлттэй ирэх
  2.     . Аарцгийн өвдөлт. Өвдөлт нь мөчлөгийн шинж чанартай байдаг
  3.           Үргүйдэл
  4.           Биений юм ирэхээс өмнө болон ирсний дараа шоколадан бор өнгийн ялгадас гарна
  5.       ны цус алдалтыг уртасгах
  6.       Бэлгийн харьцааны үед өвдөх
  7.   Эндометриозиор ихэвчлэн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд өвчилж байгаа ба ялангуяа үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд ихээр илэрч байна. Эндометриозийн үе шатаас хамааран илрэх зовиур шинж тэмдэг нь  хүн бүрт харилцан адилгүй байдаг.

Эндометриoз нь дараах эрхтнүүдэд байрлах нь элбэг байдаг:

  1.  Өндгөвч
  2.  Гуурсан хоолой
  3.  Умайн гадаргуу
  4. Умайн арын хүнхрээ
  5. Гэдэс орчимд
  6. Давсаг
  7.  Шулуун гэдэс
  8. Хэвлийн гялтан хальс

Маш ховор тохиолдолд бусад эрхтэнд байрладаг.

ЭНДОМЕТРИОЗЫН ОНОШЛОГОО:

  1.  Анамнез
  2. Эмэгтэйчүүдийн тусгайлсан үзлэг
  3.  Шулуун гэдэсний үзлэг
  4. Эхо оношилгоо
  5.  СТ,MRI
  6. Биомаркерууд  CA-125, CA-19-9, CEA,CA 72-41
  7. Гистероскопи ,Лапароскопи

8.      ЭНДОМЕТРИОЗИЙН ЭМЧИЛГЭЭ:

Эмийн болон мэс заслын эмчилгээ хийнэ. Үүнд:

Гистероскопи ,Лапароскопи:

Гистероскопи- голомт оношлогдвол тухайн ажилбарын үед умайн салстаас голомтыг хуулах, түлэх угаах, наалдац салгах эмчилгээ хийж болно.

Лапароскопи-эндометриозын голомтуудыг шинжилж тархалтын талбай, нэвчиж ургасан байдал, наалдац, байршил зэргийг тогтоох ба дугласын хөндий, ууц-умайн холбоосуудын наалдац нэвчдэсүүдийг салгаж угааж голомтоос эд сорьц шинжилгээ авах, ажилбаруудыг гүйцэтгэж болно.

Эмийн эмчилгээ:

1.     Уламжлалт, анхан шатны эмчилгээний арга: өвдөлт намдаахад чиглэгдсэн байх ба эмчилгээний явцад үр дүнгийн өөрчлөлөөр эндометриозын онош батлагдаж болно. Эмчилгээ эхлэхийн өмнө эндометриозийн бус шалтгаантай аарцгийн өвдөлтүүдийг үгүйсгэсэн байх ёстой

2.     Даавар эмчилгээ:  КОКууд, гестагенүүд, эр бэлгийн дааврын бэлдмэл, прогестрогенүүд, прогестагений эсрэг эмүүд, гонадотропин ризилинг агонист, ароматоз ингибитор г.м. Стеройд бус үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийг хэрэглэх

Мэс заслын эмчилгээ:

Мэс заслын эмчилгээний ерөнхий зарчим нь эндометриозын голомтыг арилгах, наалдац салгах, өвдөлтийг багасгах зорилгоор аарцгийн зарим мэдрэлийн судлыг таслах, түлэх авах, эрхтэн хадгалах эсвэл төгс мэс ажилбар хийгдэнэ. Мэс засал эмчилгээний аргууд 5-н үндсэн чиглэлтэй:

1.     Эндометриозын өвдөлтийн хам шинжийг мэс заслаар эмчлэх

2.     Эндометриозын голомтыг түлж зүсэх

3.     Өндгөвчийн эндометриомыг мэс заслаар эмчлэх

4.     Гүнзгий нэвчсэн хүнд хэлбэрийн эндометриозыг мэс заслаар эмчлэх

5.   Эндометриозын улмаас умайг авах мэс заслын эмчилгээ хийх

Бага аарцгийн хөндийд эндoметриoзын голомтууд байрлаж наалдац үүссэнийг харуулсан зургууд