Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь хүрэлцэх замаар халддаг байж болзошгүй. Мөн гэртээ ирээд олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна. Хэрэв та олон нийтийн газар бээлийгээ тайлж, хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрээр мэндлээрэй. Амны хаалтыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.