Нийслэлийн Өргөө Амаржих Газар

- Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа дуут мессеж нь худал ташаа мэдээлэл юм. 2020 оны 02 дугаар сарын 12-ны байдлаар, шинэ коронавирусын /СоVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.
-  Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно.
-  Албан ёсны үнэн бодит мэдээллийг өдөр бүр Эрүүл мэндийн яамнаас 11:00 цагт улс даяар шууд хүргэж байна.
-  Иймд эх сурвалжаа нягтлаагүй, худал ташаа мэдээллийг цааш нь түгээж, дамжуулахгүй байх нь таныг хууль бус үйлдлээс хамгаалах болно гэдгийг анхааруулья!!!
#Эх_сурвалж: Эрүүл мэндийн яам