Шалтгаан:
Нялх бага насны хүүхдүүдийн Д-аминдэмийн хэрэглээний дотоод эх үүсвэр нь нарны гэрлийн хэт ягаан туяаны β цацрагийн нөлөөгөөр арьсанд нийлэгжидэг Д-аминдэмийн урьтал нэгдэл болох 7-дегидрохолестрол байдаг. Гэвч эдгээр эх үүсвэр нь дэлхийн ихэнх улс, ард түмний хувьд бүрэн хангалттай байж чаддаггүй нь олон жилийн турш судлагдаж тодорхой болсон юм.
Хүний арьсанд байгаа урьтал Д-аминдэм нь превитамин Д болж хувирах үзэгдэлд нарны гэрлийн тусгалын өнцөг, тухайн газар нутгийн өргөрөг зэргээс ихээхэн хамааралтай байдаг. Мөн газрын гадаргууд тусах хэт ягаан туяанд агаарыг бохирдол, утаа, манан, тоос, химийн бодисын ууршилт, үйлдвэрийн хорт хий зэрэг нь саатуулах нөлөө үзүүлдэг бөгөөд тухайн улс үндэстний амьдарлын хэв маяг, орчин, үндэсний уламжлалт хувцаслалт, орон байр зэрэг нь чухал ач холбогдолтой.
Д-аминдэмийн хоёр дахь эх үүсвэр нь түүнийг цэврээр агуулсан цөөн тооны хүнсний бүтээгдэхүүн болох эхийн хөхний сүү зарим төрлийн загасны элэг, загасны дотор эрхтэний тос, өндөгний шар 400 МЕ нэгж тунг агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай гэвэл 1 хүн өдөрт 5 ширхэг өндөг, 1 кг загасны тос идэх шаардлагатай болдог. Иймээс хоол хүнсээр хүний биеийн Д-аминдэмийн хэрэгцээг хангах нь амьдралд тэр бүр хэрэгжихгүй юм.
Элэг цөсний хүнд өвчтэй хүүхдэд Д-аминдэмийн хэмжээ бага байдаг. Энэ нь нарийн гэдсэнд Д-аминдэм шимэгдэх үйл ажиллагаанд өөрчлөлт орж, улмаар элгэнд хувирах Д-аминдэмийн нөөц багассантай холбоотой юм.
Рахитын эмнэлзүйн шинж тэмдэг
Рахитын эмнэлзүйн шинж тэмдэг ихэвчлэн 2-3 сартайд илэрдэг боловч түүнээс ч эрт нярайд болон 1 сартайд ч илэрдэг.
• Хүүхэд цочиромтгой болох ба сэрэл давамгайлжнойрондоо өнгөц болно.
• Хүүхэд хөхөө идэхдээ их хөлөрнө. Бага зэрэг булчингийн хүч сулрах ба цаашид даамжирч хэвлийн булчин суларсанаас болж хэвлий дүүрэнгэ болно.
• Баас эхэндээ хатах боловч уг эмгэг гүнзгийрэх тусам өтгөний байдал тогтворгүй болно.
• Толгойн яс, зулайн ирмэг зөөлрөнө.
• Хөлс, шээсний үнэр хурц болно.
• Хөхөхдөө их хөлрөх, ялангуяа дагзны хэсгээр хөлөрч тэр хэсгийн арьс хөлсөндөө цочирон загатнаснаастолгойгоо шөргөөснөөр үс нь халцарчардаа нүүртэй мэт болдог.(зураг №1)
• Рахитын үед амьсгалах үйл хямарч амьсгаадалт, давчдалт үүсэх нь цээжнийхэнхэрцэг өөрчлөгдсөн, өрцний булчинсуларснаас болдог. Иймээс рахиттай хүүхэд уушгины үрэвсэлд өртөмхий.(зураг №2)
• Хөл “О”, “Х” хэлбэртэй муруйжөвөрмөц явдалтай болох, “нугасны алхаа” шинж илрэх, хөлийн ул хавтайх.Энэхүү эмгэг өөрчлөлт насан туршдаа үлдэц үе болон үлддэг. (зураг №3)
Рахитын эмчилгээ
1. Өвөрмөц бус эмчилгээ
2. Өвөрмөц эмчилгээ гэж байдаг ба зөвхөн эмчийн зааврын дагуу эмчилгээ хийнэ.
Рахитын үндсэн эмчилгээ нь Д-аминдэм ба иргэд зөвхөн хүүхэд Д-аминдэмын дутагдалд ордог гэж ойлгосон байдаг. Гэвч манайх шиг эрс дэс уур амьсгалтай оронд бүх насны хүмүүс хэрэглэх нь тохиромжтой юм. Ялангуяа жирэмсэн болон 50-аас дээш насны хүмүүс Д-аминдэмийг хэрэглэх нь ясны сийрэжилтээс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой билээ.
Жирэмсний үеийн кальцийн хэрэгцээ
Жирэмсний үед хоногт кальцийн хэрэгцээ нь 1000-1200 мг болж нэмэгддэг. Жирэмсний үед кальци дутагдах нь ирээдүйн ээжийн шүд, яс нь хэврэгшиж цаашид шүдний эмгэг, яс сийрэгжих эмгэг эрт үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд эмчийн заалтын дагуу витамины, эрдэс бодисын комплексийг уух ёстой. Мөн цусан дахь кальцийн хэмжээг тодорхойлох шинжилгээг өгч байх хэрэгтэй.
Гэхдээ кальцийн хоногийн хэмжээг 2000мг –аас хэтрүүлбэл хордлогод орох аюултайг санаж, эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой.