Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай 2020 оны Засгийн газрын тогтоолын дагуу Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн квотын дагуу түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах ажилтнуудыг 2020 оын 06 дугаар сарын 19-ний өдөр Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран Удирдлагын багийн өргөтгөсөн шуурхай хуралдаанаар хэлэлцэн дараах шалгуурын дагуу нэрсийг хүргүүллээ.
Шалгуур үзүүлэлт:
1. Тухайн байгууллагад 20-иос дээш жил ажилласан
2. Орон сууцгүй
3. 8 % зээлд хамрагдаагүй
4. Тогтвор суурьшилтай ажилласан
5. Өрх толгойлсон
Нийслэлийн Өргөө амаржих газраас түрээслээд өмчлөх орон сууцанд эхний ээлжийн хөтөлбөрт хамрагдахаар болсон эрүүл мэндийн ажилтнуудын нэрс:
1. Г.Долгорсүрэн - Мэс заслын сувилагч Эрүүл мэндийн салбарт 24 жил, Өргөө амаржих газарт 23 жил
2. Б.Содончимэг - Мэдээгүйжүүлэг сэхээн амьдруулахын сувилагч Эрүүл мэндийн салбарт 14 жил, Өргөө амаржих газарт 14 жил
3. Т.Тэгшжаргал - Туслах сувилагч Эрүүл мэндийн салбарт 22 жил, Өргөө амаржих газарт 22 жил
4. П.Энхжаргал - Сантехникийн слесарь Эрүүл мэндийн салбарт 28 жил, Өргөө амаржих газарт 24 жил
5. Ж.Дэлгэрцэцэг - Нийгмийн удирдлагын менежер (Эх баригч), Хүний нөөцийн албаны дарга Эрүүл мэндийн салбарт 28 жил, Өргөө амаржих газарт 22 жил
Дээрхи эмнэлгийн ажилтнуудаас 2020.06.29-ний өдөр 2 эмнэлгийн ажилтан батламжаа гардан авлаа.
Цаашид тогтоолын дагуу шат дараатайгаар хөтөлбөрт хамруулах үйл ажиллагааг зохион байгуулагдах болно.