Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Баттулга овогтой Буянжаргал ​миний бие Нийслэлийн Өргөө Амаржих Газарт жирэмсний хугацаандаа 5 удаа хэвтэн эмчлүүлэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ачтай эмч нарын буянаар эсэн мэнд амаржиж хүүгээ өлгийдөн авлаа. Дэлхий нийтэд тархаж буй ковид-19 халдвар Монгол улсад бүртгэгдэн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудаас өндөр эрсдэл үүсэж болзошгүй төрөх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн иргэнээс халдвар илэрсэнтэй холбогдуулан тус амаржих газар дотооддоо халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж түргэн шуурхай арга хэмжээ авснаар дотооддоо халдварыг тархаахгүй олон олон жирэмсэн эхчүүд, эх нярайд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлж чадлаа. Ажиглан тусгаарлах хугацаанд ажиллаж буй баг хамт олон туршлагатай, багаар ажиллах чадвар сайтай, хэвтэн эмчлүүлж буй эхчүүдэд нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг тасралтгүй, чанартай сэтгэл ханамжтайгаар хүргэж сэтгэл зүйн хувьд эерэгээр нөлөөлөх, байнгын бэлэн байдалд ажиллаж байгааг нь харахад үнэхээр их бахархсан. Тэдний ард гэр бүл, үр хүүхдүүд нь ч мөн адил бидний төлөө ажилласаар л байна. Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй та нартаа талархаж байна. Иргэн бүр ухамсартайгаар хандаж, Ковид-19 цар тахлыг хамтын хүчээр даван туулцгаая. Б.Буянжаргалаас