2024.10.10-нд Нийслэлийн Өргөө амаржих газар “Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан ЖЭЭТ,ДТЭЭТ-ийн ээж нарт “Төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлье” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд зочин сэтгэл зүйч Ж.Үйлстийг урьж хамтарч ажилласан. Энэхүү өдөрлөгийг ТТДТ-ийн эрхлэгч А.Дүүрэнбилэг эмч, ТТДТ-ийн О.Одмандах эмч , Сэтгэл зүйч О.Бүрэнжаргал нар зохион байгуулагчаар ажиллаж Baby World Mongolia компани ивээн тэтгэгчээр оролцож өөрсдийн бүтээгдэхүүнээр ээж нарт гарын бэлэг гардууллаа.